“Газар хөдлөлтийн үеийн хариу арга хэмжээ” тактикийн сургууль зохион байгуулав

ФОТО МЭДЭЭ
altantogos888@gmail.com
2019-03-21 22:39:42
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монгол улсын Засгийн газрын 2011 оны 339, 340-р тогтоолын дагуу өнөөдөр 16.00 цагт  “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль” хийж, аймгийн хэмжээнд 82 цугларах талбайд 130 аж ахуй нэгж байгууллага, 22245 иргэн, 34554 хүүхэд, 112 авто машин техник хэрэгсэл хамарлаа. 

Дадлага сургуулийн хүрээнд гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын бүрэлдэхүүний хүн нэг бүрийн хээрийн үүргэвч болон багаж зэвсэглэмж, техник тоног төхөөрөмж болон албаны бэлтгэл бэлэн байдлыг шалгаж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.

Энэ үеэр Онцгой байдлын газар, гамшгаас хамгаалах албадуудтай хамтран ерөнхий боловсролын “Мандал” сургуульд “Газар хөдлөлтийн үеийн хариу арга хэмжээ” тактикийн сургуулийг зохион байгуулж, Сайнцагаан сумын 7-р багийн 16-р байрны оршин суугчдыг цугларах талбайд гаргаж газар хөдлөлтийн үед ард иргэд өөрийгөө болон бусдыг хэрхэн авран хамгаалах талаар зөвлөмж өгч ажилласан байна.