Сүүний хэрэглээний 27,9 хувийг фермерүүд хангаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-03-21 23:49:31

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд хүн амын сүүний хэрэглээний 27,9 хувийг фермерийн аж ахуй хангаж байна. Тус аймгийн хэмжээнд 7 аж ахуй, 57 өрхийн нийт 64 аж ахуйн нэгж, иргэн сүүний чиглэлийн 1018 үнээнээс жилд 2 сая 018,1 мянган литр сүү бэлтгэн нийлүүлж байна. 

Сүүний чиглэлийн нэг үнээнээс зуны улиралд өдөрт 10-12 литр, өвлийн улиралд 3-4 литр, жилд дунджаар өдөрт 6,5 литр сүү гардаг гэнэ. Мөрөн сумын хэмжээнд урин дулааны цагт сүүний хэрэглээний ихэнх хувийг малчид хангаж байгаа бол өвлийн улиралд Улаанбаатар хотод үйлдвэрлэсэн сүүг хэрэглэдэг судалгаа гарчээ.

Холбоотой мэдээ