Г.Ханбүргэд сонгомол барилдаанаар мөнгөн медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-03-22 16:05:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдрийн сонгомол барилдааны 67 кг-ын жинд хүч үзсэн “Алдар” спорт хорооны тамирчин Г.Ханбүргэд мөнгөн медаль хүртлээ.


“Буянт-Ухаа” спортын ордонд пүрэв гарагт эхэлсэн анхдугаар тэмцээний эхний өдөр нээлтийн ёслол болон сонгомол бөхийн 60, 67, 72, 77, 82, 97, 130 кг-ын жингийн барилдаан болсон юм. Эхний өдөр Киргиз гурав, Иран, Казахстаны бөхчүүд тус бүр хоёр алтан медаль хүртсэн байна.


Өнөөдөр сонгомол бөхийн 55, 63, 87, чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 61, 92 кг, эмэгтэйчүүдийн 55, 59, 72 кг жингийн барилдаанууд болох юм. 

Холбоотой мэдээ