Ой хээрийн түймэр болон шар усны үерээс сэргийлэх Засаг даргын албан даалгавар гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-03-26 12:01:06

Ховд /МОНЦАМЭ/. Ховд  аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдлаа.

Хуралд Онцгой комиссын гишүүдийн 90 орчим хувь нь оролцож, Ус, цаг уур орчны шинжилгээний газар, Зооноз өвчин судлалын төв, Эрүүл мэндийн газар, Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын цаг үеийн мэдээллийг тус тус  хэлэлцэн,  цаашид анхаарах асуудлын талаар харилцан санал солилцож, холбогдох хуулийн дагуу хэд хэдэн шийдвэр гаргав. 


Ой хээрийн түймэр болон шар усны  үерээс  урьдчилан сэргийлэх Засаг даргын албан даалгавар гаргаж, холбогдох албан байгууллага, аж ахуйн нэгж, сумдад хүргүүлэн хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болгов. Мөн аймгийн хэмжээнд томуу, томуу төст, улаанбурхан, шар өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, сурталчилгаа, сэрэмжлүүлэг түгээх, Завхан, Баянхонгор аймгаас хөнгөлөлттэй үнээр өвс тэжээл авах, Засгийн газраас олгох тэжээлийг Ховд аймаг руу тээвэрлэх зардлыг Засаг даргын Гамшгийн нөөцөөс гаргах, Ховд, Эрдэнэбүрэн сумын чиглэлд мэдээлэл холбооны сүлжээний кабель тасарч төрийн болон аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн үйл ажиллагаа тасалдсантай холбогдуулан хэвийн болгоход шаардагдах 849.000 төгрөгийг Засаг даргын Гамшгийн нөөцөөс гаргах зэрэг  асуудлыг  шийдвэрлэлээ.   

Холбоотой мэдээ