Аймгийнхаа нэрийг улсад гаргасан тамирчдад хүндэтгэл үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-03-27 12:05:54

Дархан-Уул /МОНЦАМЭ/.Монголын бүх ард түмний өвлийн спортын 15 дугаар их наадам 2019 оны гуравдугаар сарын 11-14-нд Улаанбаатар хотод болсон.

Тус наадамд аймгаа төлөөлөн оролцсон баг тамирчдыг аймгийн засаг даргын орлогч А.Түвшинбат хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Бүх ард түмний өвлийн спортын 15 дугаар наадамд цанын төрлөөр Дархан сумын дөрөвдүгээр сургуулийн сурагч Э.Энхсайхан оролцож хоёр алт, дөрвөн хүрэл, хоёр мөнгөн медаль хүртэж 2020 онд Швейцар Улсад болох Залуучуудын олимпт оролцох эрх авчээ.

Мөн Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн тамирчин Э.Мөнх-Эрдэнэ цанын төрлөөр хоёр хүрэл медаль хүртсэн аж.

Улаанбаатар хотын “Скай резорт” цанын баазад 03 дугаар сарын 01-ээс 03-нд болсон Монголын хүүхдийн спортын VI наадмын өвлийн төрлийн шигшээ тэмцээнд тус  манай аймгаас тэшүүрийн төрөлд Г.Бат-Ундрал оролцож хоёр мөнгөн медаль хүртсэн бол Н.Нандинцэцэг алтан медалийн эзэн болсон байна.

Дөрвөн жилд нэг удаа болдог тус наадам гүйлтийн цана, гүйлтийн тэшүүр, шорт трек, хоккейн төрлүүд багтсан бол сонголтоор биатлон болон уулын цана нэмэгдсэн аж. Энэ жилийн Монголын бүх ард түмний өвлийн спортын наадмын онцлог нь Хоккейн төрөл анх удаа нэмэгдсэнээрээ онцлог байжээ.


 

 

Холбоотой мэдээ