Хууль зөрчсөн цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зогсоов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-03-28 10:03:25

Хөвсгөл  /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газартай хамтран "Хүүхэд хяналт" арга хэмжээг зохион байгуулж, Мөрөн суманд ажиллаж байгаа цахим тоглоомын газруудад хамтарсан хяналт шалгалт хийлээ.

Сумын хэмжээнд нийт 10 цахим тоглоомын газар үйл ажиллагаа явуулж буйгаас зөвшөөрөл аваагүй нэг газрыг илрүүлж үйл ажиллагааг зогсоов.

Мөн есөн газарт илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээг авч ажиллажээ. Хяналт шалгалтаар тоглоомын газрын агааржуулалт муу, цагийн хуваарь баримталдаггүй, стандартын бус орчинд үйл ажиллагаа явуулдаг зэрэг нийтлэг зөрчил дутагдал илэрчээ.

Холбоотой мэдээ