Аргалант сумын ИТХ-аас "Хүмүүн бичиг" сонинг захиалан унших уриалга гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-03-30 17:46:14

Төв /МОНЦАМЭ/. Аргалант сумын ИТХ-ын дарга Д.Тарав санаачлан 2020 оноос Төрийн хэргийг монгол бичгээр хөтлөн явуулах тухай Засгийн газрын шийдвэрийг биелүүлэх зорилтын хүрээнд "Хүмүүн бичиг" сонинг захиалан унших уриалга гаргажээ.

ИТХ-ын даргын уриалгыг дэмжиж сумын хурлын төлөөлөгч 15 гишүүн "Хүмүүн бичиг" сониноо захиалаад байгаа аж. Аргалант сумын ИТХ-ын төлөөлөгчид сумынхаа бүх албан хаагч, иргэд, албан байгууллагууд болон арван жилийн сургуулийн сурагчдад "Хүмүүн бичиг" сонинг захиалан унших уриалга хүсэлт илгээгээд байна хэмээн тус сумын ИТХ-ын нарийн бичиг Р.Алтанзул мэдээлэл өглөө. 


Холбоотой мэдээ