Удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-03-29 16:19:16

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн “Удирдах ажилтны зөвлөгөөн- 2019” арга хэмжээ гуравдугаар сарын 29-нд Алтай хотноо эхэллээ. 

Зөвлөгөөнд тус аймгийн удирдлагууд, хэлтэс, агентлагуудын  дарга нар, 18 сумын Засаг дарга, Тамгын газрын дарга нийт 76 удирдах албан тушаалтан оролцож байна. Энэ удаагийн зөвлөгөөнөөр 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, 2019 онд хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт болон цаашид анхаарах асуудлуудын талаар санал бодлоо солилцож, зөвлөлдөнө. Удирдах ажилтны зөвлөгөөн

 энэ сарын 30-нд өндөрлөнө.
Холбоотой мэдээ