“Медипас” эмнэлгийн “Урьдчилан сэргийлэх үзлэгийн төв” нээлтээ хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2016-03-22 09:51:19

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хөрөнгөөр барьсан “Эрдэнэт Медикал” эмнэлэг нэрээ сольж “Медипас” болсон. Ирэх тавдугаар сард албан ёсоор нээлтээ хийх уг эмнэлэг өчигдөр “Урьдчилан сэргийлэх  үзлэгийн төв”-өө нээлээ.

Уг төв олон төрлөөр багц шинжилгээ хийнэ. Тухайлбал, уушгины багтаамж , зүрхний эхо, артерийн судасны хатуурал зэргийг шинжилж зөвлөгөө өгөх ажээ. Багц шинжилгээний дундаж үнэ 275 мянган төгрөг. “Урьдчилан сэргийлэх үзлэгийн төв” нь өдөрт 40-60,  жилд 10 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай юм. Үйлчлүүлэгчдийнхээ өвчний түүхийг хамтран ажилладаг Япон эмнэлэг рүү илгээж онош баталгаажуулах, зөвлөгөө авах зэрэг давхар үйлчилгээ үзүүлэх гэнэ. Мөн багц шинжилгээний үнэ хувийн бусад эмнэлэгтэй харьцуулахад харьцангуй хямд гэж эмнэлэгийн удирдлагууд нь хэлж байна.

Б.Оюун-Эрдэнэ               

Холбоотой мэдээ