Математикийн олимпиадын шилдгүүд тодров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-03-30 23:06:09

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас эрдэм мэдлэг, оюун ухааны их сорилго болсон “Математикийн олимпиад” зохион байгуулж, шилдэг багш, сурагчдыг тодрууллаа.

Энэ хичээлийн жилд Баруун бүсийн аварга шалгаруулах математикийн олимпиадыг Ховд аймагт зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүнтэй холбогдуулан багш, сурагчдын мэдлэг ур чадварыг сорих, харилцан туршлага судлах зорилгоор тус олимпиадыг зохион байгуулснаараа онцлог байв.

Математикийн олимпиадад 17 сумын ерөнхий боловсролын 25 сургуулийн бага ангийн 60 орчим багш, дунд ангийн математикийн 40 гаруй багш оролцсон бөгөөд 7-12 дугаар ангийн 188 сурагч оролцож, математикийн онолын бодлогуудыг бодож, өрсөлдсөн байна.


Өнгөрсөн жил тус олимпиадад 40 гаруй бага ангийн багш оролцож байсан бол энэ жилийн хувьд оролцогчдын тоо харьцангуй нэмэгдсэн гэж зохион байгуулагчид онцлон хэллээ. Мөн тус олимпиадын дунд ангийн багш нарын төрөлд Прогресс сургуулийн математикийн багш Э.Цэгмэд 10 гаруй жил тэргүүн байрт шалгарч байсан бол энэ жил тус төрөлд шинэ аварга тодорчээ. Тухайлбал, Математикийн олимпиадын Дунд ангийн багш нарын төрөлд, тэргүүн байрт Прогресс сургуулийн багш Х.Лхамсүрэн шалгарсан байна. Мөн дэд байрт Прогресс сургуулийн багш Э.Цэгмэд, гуравдугаар байрт Цаст-Алтай цогцолбор сургуулийн багш Д.Баасанжав шалгарч, шагналаа гардан авав.

Түүнчлэн бага ангийн багш нарын төрөлд: Тэргүүн байрт Мянгад сумын ерөнхий боловсролын сургуулийн багш А.Алтанзаяа, дэд байрт Цаст-Алтай цогцолбор сургуулийн багш Б.Цогтгэрэл, гуравдугаар байрт Зэрэг сумын ерөнхий боловсролын сургуулийн багш Д.Бадамсайхан

12 дугаар ангийн сурагчдын төрөлд: Тэргүүн байрт Прогресс сургуулийн сурагч Э.Батгэрэл, дэд байрт Манхан сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч Т.Амарболд, гуравдугаар байрт Цаст-Алтай цогцолбор сургуулийн сурагч Г.Батхишиг

11 дүгээр ангийн сурагчдын төрөлд: Тэргүүн байрт Цаст-Алтай цогцолбор сургуулийн сурагч Т.Насанбилэгт, дэд байрт Цэцэг сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч Ү.Шагдархүү, гуравдугаар байрт Жаргалант сумын ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн сурагч Э.Отгонсүх

10 дугаар ангийн сурагчдын төрөлд: Тэргүүн байрт Жаргалант сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн сурагч М.Ганбаатар, дэд байрт Эрдэнэбүрэн сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч Б.Шүрэн-Эрдэнэ, гуравдугаар байрт Прогресс сургуулийн сурагч М.Загарзүсүм

9 дүгээр ангийн сурагчдын төрөлд: Тэргүүн байрт Прогресс сургуулийн сурагч Б.Байгалмаа, дэд байрт Алтай сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч Д.Түмэнтөр, гуравдугаар байрт Ховд сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч А.Еркегүл

8 дугаар ангийн сурагчдын төрөлд: Тэргүүн байрт Прогресс сургуулийн сурагч С.Сүхбат, дэд байрт Цаст-Алтай сургуулийн сурагч Б.Хасар, гуравдугаар байрт Буянт сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч Б.Гүнжлхам

7 дугаар ангийн сурагчдын төрөлд: Тэргүүн байрт Жаргалант сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн сурагч Б.Наранжаргал, дэд байрт Булган сумын Нэгдүгээр сургуулийн сурагч Г.Дөлгөөн, гуравдугаар байрт Цаст-Алтай цогцолбор сургуулийн сурагч Г.Анхцэцэг нар тус тус шалгарч, өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал гардан авлаа. 






Холбоотой мэдээ