Эрнест Хемингуэйн төвийг Куба улсад нээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2019-04-01 14:31:13

ХАВАНА. /Reuters/. АНУ-ын алдарт зохиолч Эрнест Хемингуэйн бүтээлүүдийг хадгалах төвийг Кубын нийслэл Хавана хотод нээсэн байна.


Э.Хемингуэй 1939 онд Куба улс руу нүүж, тус улсад 20 гаруй жилийн турш амьдрах хугацаандаа “Өвгөн тэнгис хоёр” болон өөр бусад номнуудаа туурвиж байжээ. Тэрбээр 1954 онд Нобелийн утга зохиолын шагналын эзнээр тодорч байсан юм.


Алдарт зохиолчийн амьдарч байсан байшинд байрлах уг төвийг Кубын Үндэсний урлагийн өв сангийн зөвлөл болон АНУ-ын сангийн дэмжлэгтэйгээр байгуулжээ.


Энэхүү төвд Э.Хемингуэйн олон мянган бичиг баримт, гэрэл зураг төдийгүй түүний дуртай байсан завийг хүртэл байрлуулсан байна.


АНУ-ын Конгрессын танхимын гишүүн Жим МакГоверн төвийг нээх ёслолын үеэр хэлэхдээ, Э.Хемингуэй дахин хоёр улсын гүүр болно хэмээн найдаж байна гэжээ. Уг арга хэмжээнд хоёр орны олон төлөөлөгч оролцжээ.

Холбоотой мэдээ