Шилдэг багшийг нэг сая төгрөгөөр урамшуулдаг болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-03-22 10:26:15

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ИТХ-аас оны тэргүүний багш шалгаруулах журмыг баталжээ. Шилдэг багшид нэр дэвшсэн багшийн хөдөлмөр, ажилдаа хандах хандлага, хичээл зүтгэлийг үнэлэхээс гадна тухайн ангийн хүүхдүүдийн нийтлэг сурлагын түвшнийг харгалзан үзэхээр журамд заасан байна.

Тухайлбал, математикийн багшийн амжилтыг дүгнэхдээ  хичээл заадаг ангийн нийт хүүхдүүдийн математикийн сурлагыг голчлон дүгнэх аж. Мөн тухайн багшийн ёс зүйн алдаа дутагдлыг харах, нэр дэвшүүлсэн хамт олны хурлын тэмдэглэл, шийдвэр, сургуулийн захирлын тодорхойлолт болон БСШУ-ны яамнаас баталсан боловсролын шинэчлэлийн цөм хөтөлбөрийн хүрээнд баталсан 26 үзүүлэлтийг суурь болгож дүгнэх аж. 

Журмыг ирэх зургадугаар сарын 01-нээс эхлэж хэрэгжүүлэх бөгөөд жилдээ таваас доошгүй багшийг шалгаруулж тус бүр нэг сая төгрөгөөр шагнана.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ