Цагдаагийн алба хаагчдын сахилга хариуцлага дээшилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-04-03 12:41:21

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Цагдаагийн газраас энэ онд “Ажлын хариуцлага, ёс зүйг эрхэмлэсэн шуурхай хамт олон болцгооё”  зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Тус зорилтын хүрээнд алба хаагчдынхаа энэ оны 1 дүгээр улирлын ажлыг дүгнэх зорилгоор “Сахилгын зөвлөгөөн” зохион байгуулж, сахилгын зөрчлийн тоон мэдээллийг танилцууллаа.

Цагдаагийн алба хаагчдаас өнгөрсөн онд 15 зөрчилд 28 алба хаагч холбогдож байсан бол энэ оны  нэгдүгээр улиралд  нэг зөрчилд нэг алба хаагч  холбогдон, сахилгын арга хэмжээ авчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад сахилгын зөрчил 14 нэгжээр буюу 93.3 хувьзөрчилд холбогдсон алба хаагч 27 нэгжээр буюу 96.4 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. Үзүүлэлтээс дүгнэхэд алба хаагчдын ажилдаа хандах хандлага, сахилга хариуцлага дээшилж байна гэж албаныхан мэдээллээ. 

Тус аймгийн Цагдаагийн газрын даргын тушаалаар алба хаагчдаас гаргасан зөрчлийг шинжлэн хэлэлцэх, зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлыг хамтын оролцоотойгоор шийдвэрлэх зорилго бүхий “Сахилга, ёс зүйн орон тооны бус зөвлөл”-ийг 7 хүний  бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллаж байна.  

Тус зөвлөлөөс энэ онд алба хаагчдын сахилга, ёс зүйг  төлөвшүүлэх, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох  чиглэлээр энэ онд 11 ажил, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. 


Холбоотой мэдээ