Орхон голд цөмөрсөн иргэнийг хайж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-04-03 16:00:37

Сэлэнгэ/МОНЦАМЭ. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын Хонгорморьт 1-р багийн 3 дугаар хэсгийн “Нүхэн гүүр”-ний урд Орхон голд иргэн О усанд цөмөрсөн тухай дуудлагаар эрлийн ажиллагааг зохион байгуулж байна.

Томоохон гол, мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй хэдий ч мөсний зузаан нимгэрч, мөс хэврэгших мөн гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгааг иргэд онцгойлон анхаарч цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, мөн цаашид цаг агаар дулаарч, гол мөрний мөс эрчимтэй хайлж, ан цав, цууралт үүсэж, мөсний нягт багасан хэврэгшиж, хаврын мөсний үзэгдэл идэвхжих тул ард иргэд мөс цөмрөх аюулаас ямагт болгоомжлохыг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

Холбоотой мэдээ