НҮБ: Тогтвортой хөгжилд спорт чухал хувь нэмэр оруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-04 12:17:25

НЬЮ-ЙОРК. /Xinhua/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед Тогтвортой хөгжлийн талаарх НҮБ-ын уулзалтын үеэр үг хэлэхдээ, спортын салбарын хүчин чадлыг ашиглахыг уриалжээ.


“Бидний хүсэл тэмүүлэл, эрч хүч, урам зоригийг нэгтгэх хүч спортод байдаг. Илүү сайхан, тогтвортой ирээдүйг бий болгохын төлөө спортын агуу их хүчийг ашиглах хэрэгтэй. Үүнд бид нэгдмэл байр суурьтай байх ёстой” хэмээн тэрбээр хэлсэн байна.


Мөн тэрбээр, “спорт нь тэсвэр тэвчээрийг хөгжүүлж, эмэгтэйчүүд болон залуучуудын эрхийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулж, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн оролцоог нэмэгдүүлдэг. Спортын хүч нь ард иргэдийг нэгтгэж, нэгдмэл зорилго руу хөтөлдөг" гэж дурдаад, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг дэлхий дахинд таниулах үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Олон улсын олимпын хороо, Токиогийн Олимп болон Паралимпын наадмыг зохион байгуулах хороо, Олон улсын хөлбөмбөгийн холбоотой НҮБ хамтран ажиллаж байгааг цохон тэмдэглэжээ.

 

 

Холбоотой мэдээ