Бусдын цахим хаягаар дамжуулж мөнгө залилсан хэргийг шалгаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-04-04 15:13:10
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Аймгийн Прокурорын газар сүүлийн хоёр жилд цахим гэмт хэрэгтэй холбоотой 22 хэргийг хянан шалгажээ. Бусдын фэйсбүүк, инстаграм хаягаар нэвтэрч найз, нөхөд, ах дүү нараас нь их хэмжээний мөнгө гуйж, залилан хийсэн этгүүдийг илрүүлэхээр Шүүхийн байгууллагад шилжүүлсэн байна.

Мөн энэ оны гуравдугаар сарын байдлаар аймгийн Цагдаагийн газарт гэмт хэргийн шинжтэй 16 хэргийг мөрдөн шалгаж эзэн холбогдогчийг нь тогтоохоор ажиллаж байна гэж Прокурорын газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. Дээрх төрлийн гэмт хэргийг судлахад,  бусдын цахим хаягаар нэвтэрч найз нөхөд рүү нь захидал бичиж “Би сугалаагаар их хэмжээний мөнгө хожсон, мөнгө өвлөж авсан ч мөнгөө гаргаж авч чадахгүй байна, надад мөнгө шилжүүлээч” гэж худал ярин өөрийнхөө данс руу мөнгө шилжүүлж авдаг байна. Иймд цахим гэмт хэргийн золиос болохгүйн тулд иргэд нууц үгээ өөрийн төрсөн өдөр, гар утасны дугаараараа хийхгүй байх, хэт амархан нэрээр хадгалахгүй байх, нууц үгээ тогтмол сольж байх, и-мэйл хаяг нэхсэн сонжоо, зурхайг ашиглахгүй байхыг анхаарууллаа. 

Холбоотой мэдээ