“Өвсний үндэс” хөтөлбөрийн буцалтгүй тусламжаар 4 дүгээр сургуулийн өргөтгөл барина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Японы Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд Улаангом сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуульд өргөтгөл барихаар боллоо. Энэ ажлыг гүйцэтгэх 71,962 ам долларын санхүүжилт бүхий гэрээнд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масаота Такаока, Увс аймгийн засаг дарга Д.Батсайхан нар гарын үсэг зуржээ.
1998-2018
оны хооронд Япон Улсын “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд Увс аймагт 27
төсөл хэрэгжиж,
нийтдээ
1,9 сая ам долларын хөрөнгө оруулалтын ажил хийсэн байна.
Хамгийн сүүлд буюу 2018
онд Улаангом сумын Ерөнхий боловсролын 2-р цогцолбор сургуулийн дотуур байрны
их засварын ажлыг гүйцэтгэж хүүхэд багачуудын сурч хөгжих таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд
чухал хувь нэмэр оруулжээ.