Хуулийн дагуу хураагдсан бүтээгдэхүүнүүдийг устгалд орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-04-05 11:43:52

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Хууль бусаар худалдаалж байсан согтууруулах ундаа, тамхи болон бусад зүйлийг хураан авсанаа Цагдаагийн газрын холбогдох ажилтнууд хөндлөнгийн гэрчийн хамт устгалд оруулсан байна. 

Түүнчлэн эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хураан авсан хөрөнгө, эд зүйл, хэрэгслийг үнэлэх, худалдан борлуулах, устгах талаар шийдвэр гаргах, хэрэгжилтэд хяналт тавих аймгийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөл ажилладаг аж. Тус зөвлөлөөс хугацаа нь дууссан, хууль бусаар зөвшөөрөлгүй зарагдаж байсан архи согтууруулах ундаа, зөвшөөрөлгүй цэгт зарагдаж байсан тамхи, хугацаа нь дууссан гурилан бүтээгдэхүүнийг албан ёсны хогийн цэгт устгалд орууллаа.

Цаашид иргэд чанарын шаардлага хангахгүй, сав баглаа боодолгүй, хадгалах хугацаа дууссан бараа, бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг анхааруулж байна. Хураагдсан эд зүйлсийг устгах ажилд Дархан сумын 3,13 дугаар багийн иргэн Б.Билэгсайхан, Б.Адъяасүрэн нар хөндлөнгийн гэрчээр байлцсан талаар аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв

Холбоотой мэдээ