Улсын физикийн 32 дугаар олимпиад Өмнөговь аймагт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-04-08 13:26:09

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт улсын физикийн 32 дугаар олимпиадыг "Оюуны дэвшилд хамтдаа" уриан дор энэ сарын 22-26-ны өдөр зохион байгуулна.

Олимпиадад 21 аймаг, 9 дүүргээс шалгарсан багш, сурагчид 9-р анги,12-р анги, багш гэсэн 3 төрлөөр өрсөлдөх юм байна. Энэ нь Өмнөговь аймагт болж байгаа улсын чанартай анхны олимпиад гэдгээрээ онцлог ажээ. 

Олимпиадыг угтаж улсын физикийн олимпиадын хороотой хамтран 5 удаагийн модуль сургалтыг орон нутагт болон Улаанбаатарт хийсний зэрэгцээ олимпиадын тугийг сургуулиудаар аялуулж, физикийн туршилт, уралдаан тэмцээнийг зохион байгуулж байна.

Холбоотой мэдээ