"Энх мэндийн харваа"-г Дорноговьчууд хошуучлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-03-22 14:23:32

Энэ сарын 20-ны өдөр Улаанбаатар, Багануур Дорноговь, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Төв Дархан, Сэлэнгэ, Орхон, Архангай, Хэнтий зэрэг аймгийн шагайн харваачид "Энх мэндийн харваа"-нд хурд хүч оюун ухаан сорилоо.

Үндэсний спортыг хөгжүүлж, цар хүрээг нь өргөтгөж, сонирхон хичээллэгсдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор Төв аймгийн шагайн холбооноос  жил бүр зохион байгуулдаг уг тэмцээнд 48 багийн 400 орчим харваач оролцсноос нэгдүгээр байрыг  Монгол Улсын Үлэмж дархан мэргэн Ш.Отгонбаяр ахлагчтай Дорноговь аймаг, Монгол Улсын Үлэмж дархан мэргэн С.Эрдэнэбаатар ахлагчтай Улаанбаатар хотын "Номун", Монгол Улсын мэргэн Г.Гантулга ахлагчтай "Аврагч" спорт хороо удаах байрыг эзэлж, Дорноговь аймгийн Монгол Улсын мэргэн н.Бүддорж шилдэг харваач болжээ. Энэ жилийн тэмцээнд 94 настай С.Гэндэн, 13 настай О.Бямбасүрэн нар хамгийн ахмад, залуу оролцогч байв. 

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

 

Холбоотой мэдээ