Украины Ерөнхийлөгч Япон Улсад айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-03-22 15:53:35

ТОКИО. /Sputnik/. Дөрөвдүгээр сарын 5-наас Украины Ерөнхийлөгч Петр Порошенко Япон Улсад гурван өдрийн айлчлал хийнэ. Энэ тухай Японы Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Йошихиде Суга мягмар гарагт мэдээлэв.  

П.Порошенкогийн айлчлал нь тавдугаар сард Японд болох “Их-7”-гийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын өмнө болж байгаа юм. Айлчлалын үеэр П.Порошенко Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй хэлэлцээ хийнэ.

Төв засгийн газраас тусгаар тогтнохыг эрмэлзэгч, Украины зүүн нутгийн зэвсэгт бүлэглэлүүдийн эсрэг Киев 2014 оны дөрөвдүгээр сард цэргийн ажиллагаа явуулж эхэлжээ.

2015 оны хоёрдугаар сард Минск хотноо Украины мөргөлдөөнийг зохицуулахаар гал зогсоох хэлэлцээрийг ОХУ, Герман, Франц, Украин баталсанд мөргөлдөөнд оролцогч хоёр тал гарын үсэг зурсан билээ.

“ “Их-7”-гийн бүлгийн 42 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтыг Япон Улс тавдугаар сарын 26-27-нд зохион байгуулах гэж байна. “Их-7”-гийн бүлгийн уулзалтад гишүүн орнууд болох Канад, Франц, Итали, Япон, Их Британи, АНУ-аас гадна ЕХ-ны төлөөлөгчид оролцоно.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ