Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийг “Amazon” компанийн удирдлагад уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2019-04-11 14:55:34

ВАШИНГТОН. /AP/. Дэлхий дахины тулгамдсан асуудал болоод буй уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх төлөвлөгөө боловсруулахыг “Amazon” компанийн дөрвөн мянга гаруй ажилтан тус компанийн гүйцэтгэх захирал Жефф Безост уриалсан байна.


Amazon” компанийн тэргүүнд илгээсэн 4074 ажилтны гарын үсэг бүхий захидалд, бодит аюул занал учруулаад буй уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нөөц бололцоо тус компанид байгааг онцлоод, энэ чиглэлд манлайлагч болж, дэлхий нийтийн сайн сайхны төлөө ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байжээ.


Хэдийгээр тус компани нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлд олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа боловч улам их хүчин чармайлт гаргах хэрэгтэй байгааг ажилтнуудын захидалд онцлон тэмдэглэсэн байна.


Amazon” компанийн хэвлэлийн төлөөлөгч үүний хариуд мэдэгдэхдээ, бид өргөн цар хүрээг хамарсан, үр дүнтэй хэд хэдэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд байгаа бөгөөд цаашид энэ чиглэлд улам шаргуу ажиллах болно гэжээ. 

Холбоотой мэдээ