Дуут дохио ажиллуулахтай холбогдуулж хэвлэлийн хурал хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-03-22 21:13:18

Дархан-Уул аймгийн Онцгой Байдлын газраас эрхлэн тус аймагт ажиллаж байгаа орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын сэтгүүлчдэд зориулж хэвлэлийн бага хурал хийв.

Хэвлэлийн хуралд аймгийн ОБГ-ын орлогч Б.Ганхүү, тус газрын Холбоо, Зарлал, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн н.Төрбат нар мэдээлэл хийж энэ сарын 24-нд орон даяар явагдах дуут дохио ажиллуулах үед хэвлэл мэдээллийнхэнтэй хэрхэн хамтарч ажиллах талаар ярилаа. Дархан хотын төвд дуут дохионы 11 сэрээ байдаг бол алслагдсан гэр хороололд тус ОБГ болон аймгийн Цагдаагийн газрын дуут дохио бүхий машинуудыг ашиглаж ажиллана гэв. Мөн тус ОБГ-ын 60 гаруй албан хаагч тус бүр нэгээс хоёр албан байгууллагуудад очиж ажиглалт хийх юм байна. Тэрбээр аймгийнхаа нийт аж ахуйн нэгж байгууллагууд тэр дундаа 62 томоохон үйлдвэр, байгууллагуудад зааварчлага бүхий албан тоот хүргүүлсэн гэв.

Уг дуут дохио ажиллуулах хүртэлх богино хугацаанд орон нутгийн бүх телевиз, богино долгионы радиогоор дуут дохио ажиллуулахын ач холбогдол, тэдгээрт иргэн бүр заавал оролцох хуультай болохыг сурталчилсан зарлал мэдээллийг шуурхай хүргэж ажиллахыг хүслээ.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ