“Lead Mongolia” хөтөлбөрийн танилцуулга уулзалт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-04-13 12:12:38

Говь-Алтай /МОНЦАМЭ/ АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн санхүүжилтээр “World Learning” ТББ-ын хэрэгжүүлж буй “Lead Mongolia” хөтөлбөр дөрөвдэх жилдээ зарлагдаж эхэлсэнтэй холбогдуулан Говь-Алтай аймгийн залууст зориулан энэ сарын 17-ны өдөр уг хөтөлбөрийн танилцуулга уулзалт болно.

Энэ жил уг хөтөлбөр нь “Lead Mongolia 2019 ” АНУ дахь солилцооны хөтөлбөр, “Lead Mongolia 2019”-Монгол дахь хөтөлбөр гэсэн хоёр төрлөөр хэрэгжүүлэх бөгөөд тус хөтөлбөрүүдэд хэрхэн холбогдох талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх ажээ.

“Lead Mongolia” хөтөлбөр нь эх орондоо эерэг өөрчлөлт авчрах чин хүсэлтэй 25-40 насны манлайлагч залуусыг сонгон шалгаруулж, Монголын өнцөг булан бүрээс ирсэн зорилго нэгтэй чадварлаг залуустай танилцах, цогц сургалтад хамрагдан манлайлах чадвараа сайжруулах, харилцан суралцах, нөлөөллийн ажил хийх, иргэний оролцоог нэмэгдүүлэх, нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх төсөл дээр ажиллах зэрэг олон боломж олгодог хөтөлбөр билээ. Тиймээс Алтай нутгийн залуусыг уг танилцуулга уулзалтад идэвхтэй оролцохыг зохион байгуулагчдын зүгээс хүслээ. Уулзалт лхагва гарагийн 17 цагт тус аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд болно.


Холбоотой мэдээ