БНХАУ-ын худалдааны хамгийн том үзэсгэлэн өнөөдөр эхэлнэ

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2019-04-15 13:39:36

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын Импорт, Экспортын 125 дугаар үзэсгэлэн /Кантон/ даваа гарагт өмнөд нутгийн Гуандун мужийн нийслэл Гуанжоу хотноо эхэлнэ.


Жилд хоёр удаа зохион байгуулдаг энэхүү арга хэмжээний экспортын үзэсгэлэн гурван үе шаттай явагдах ба үүнд дотоодын 24 мянга гаруй аж ахуй нэгж оролцохоор 60 мянга орчим асар захиалжээ.


Дөрөвдүгээр сарын 15-19-нд зохион байгуулах үзэсгэлэнгийн үеэр механик, цахилгаан тоног төхөөрөмж, техник хангамж болон барилгын материалуудыг, 23-27-нд хэрэглээний бараа, бэлэг зэрэг бүтээгдэхүүнийг, тавдугаар сарын 1-5-нд нэхмэл, хувцас, ачаа, соёл, спорт, хоол хүнс, эмнэлэг болон эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг олон нийтэд дэлгэх юм.


Харин импортын үзэсгэлэнд оролцохоор 38 улс орон, бүс нутгийн 650 компани 1000 орчим асар захиалсан байна. Кантон үзэсгэлэнгийн хэвлэлийн төлөөлөгч Шу Биний мэдээлснээр, өнгөрсөн онд зохион байгуулсан 124 дүгээр үзэсгэлэнд 10 улс орон, бүс нутгийн бизнес эрхлэгчдэд оролцсон ажээ.


Арга хэмжээний үеэр зохион байгуулах дизайны үзэсгэлэнд АНУ, Герман, Франц, Итали, Австрали, БНСУ, Япон зэрэг 15 улсын 100 орчим компани оролцох төлөвтэй байна. 

Холбоотой мэдээ