Хаврын тариалалт тавдугаар сард эхэлнэ

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2019-04-16 09:21:53

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн ХХААГ-аас энэ оны газар тариалангийн ажлыг ирэх тавдугаар сараас эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдээллээ.

Өнгөрсөн жил цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн ургац хураалтын явцад хүндрэл бага учирсан. Гэтэл энэ өвөл хур тунадас багатай байсан тул хаврын тариалалтыг цаг хугацаанд нь хийх асуудал тариаланчдын өмнө хүндхэн сорилт болоод байна.

Өнгөрсөн онд нийт 21.7 мянган үр тариа тариалж үүнээс:

·         Үр тариа 15.0 мянган га-д тариалж, 15.4 мян тн буюу нэгжээс 11,8 цн,

·         малын тэжээл 1.7 мянган га-д тариалж 5,2 мян тн,

·         рапс 4.5 мянган га-д тариалж 0,9 мян тн

·         төмс 242 га-д тариалж 3,5 мян тн

·         хүнсний ногоо 156,7 га-д тариалж 2,3 мян тн- ыг тус тус хураан авсан нь  өмнөх оноос тариалсан талбай      6900 га-р буюу 20 хувь буурч,  хураан авсан ургац 13.3 тн-оор буюу 94.2 хувь нэмэгджээ.

Энэ онд аймгийн хэмжээнд газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 33 аж ахуйн нэгж, иргэн 20,677 га-д тариалалт хийх бөгөөд тариалалтад 3100 тн үр шаардагдаж байгаа юм. Үүнээс 1400 тн нөөцөлж, 1700 тн үр дутагдах аж. Үүний зэрэгцээ түлш, бордоо, үрийн дэмжлэгийг ХХААХҮЯ-наас олгох чиглэлтэй байна гэлээ.  

 

Холбоотой мэдээ