Узбекистан, Казахстан хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2019-04-16 11:53:23

ТАШКЕНТ. /Xinhua/. Төв Азийн Узбекистан, Казахстан улсын Ерөнхийлөгч нар даваа гарагт Ташкент хотноо уулзаж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, давхар татвараас зайлсхийж, соёлын харилцааг хөгжүүлэхээр тохиролцсон байна.


Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев болон тус улсад айлчилж буй Казахстаны төрийн тэргүүн Касым-Жомарт Токаев нар уулзалтын дараа сэтгүүлчдэд мэдэгдэхдээ, хөрш хоёр орон 2020 оны эцэс гэхэд худалдааны эргэлтийг 3 тэрбум ам.доллараас 5 тэрбум ам.долларт хүргэхээр төлөвлөсөн гэжээ.


Хамтарсан мэдэгдэлд дурдсанаар, талууд хэлэлцээг нээлттэй явуулж, хамтын ажиллагааны хөтөлбөрт багтсан бүх сэдвээр хэлэлцэж, харилцан ашигтай хэлэлцээрүүдийг байгуулсан аж. Уг баримт бичигт мөн хууль бус цагаачлалтай тэмцэх, цагаач ажилтнуудын эрхийг хамгаалах зэрэг асуудал багтсан байна.


Агаарын цэргийн хүчний хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Узбекстан болон Казахстаны нисэх буудлуудад цэргийн нисэх онгоц хүлээн авахыг зөвшөөрч, техникийн дэмжлэг үзүүлэхээр тохиролцжээ.


Хоёр улсын төрийн тэргүүн нар соёлын харилцааг хөгжүүлэхийг зорьж, Узбекистан улсад зохион байгуулж буй “Казахстаны жил” арга хэмжээний нээлтэд оролцсон байна. 

Холбоотой мэдээ