Энэ хавар аймгийн хэмжээнд 1.9 сая мал төллөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-04-16 12:54:00

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд 565 мянган мал төллөж, 560 мянга шахам төл бойжиж байна. Энэ нь нийт хээлтэгч малын 30 хувь бөгөөд энэ онд аймгийн хэмжээнд 1.9 хээлтэгч мал төллөх аж.

Өнөөдрийн байдлаар төл бойжилт 99 хувьтай байгаа бөгөөд 3051 ботго, 880 унага, 7372 тугал, 232906 хурга, 314135 ишиг, эсэн мэнд бойжиж байна.

Мөн аймгийн хэмжээнд хонин толгойд шилжүүлснээр 6.5 сая шахам мал өвөлжиж, хаваржиж буй. Оны эхний нийт малын 0.3 хувь буюу 12.113 мал хорогдсоны талаас илүү хувь нь ямаа байна. 

 

Холбоотой мэдээ