Монгол, БНХАУ-ын ГХЯ-ны бодлогын зөвлөлдөх уулзалт болов

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-04-16 12:24:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНХАУ-ын Гадаад харилцааны яамдын бодлогын анхдугаар зөвлөлдөх уулзалт энэ сарын 15-нд Улаанбаатар хотноо боллоо.


Зөвлөлдөх уулзалтыг Монголын талаас ГХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар, Хятадын талаас БНХАУ-ын ГХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Сүнь Вэйдун нар тэргүүлэн оролцов. Зөвлөлдөх уулзалтаар, Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, олон улс болон бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцлоо.


ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Хятадын талын төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэр Монгол Улс, БНХАУ-ын сайн хөршийн найрсаг харилцаа нь Иж бүрэн Стратегийн түншлэлийн хүрээнд бүх талаар өргөжин хөгжиж байгааг онцлон тэмдэглэж, энэ онд хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд олон төрлийн ажил өрнүүлэх талаар санал солилцлоо.


Дараагийн зөвлөлдөх уулзалт Бээжин хотноо болно.

Холбоотой мэдээ