“Автомашинаас татгалзъя - Ажилдаа дугуйгаар явъя” уриатай аяныг эхлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-04-17 20:22:20

Өмнөговь /МОНЦАМЭ/ Аймгийн ЗДТГ, ЭМГ, БТСГ-аас хамтран “Автомашинаас татгалзъя - Ажилдаа дугуйгаар явъя” уриатай аяныг эхлүүлэхээр боллоо. 

Энэ сарын 22-ноос наймдугаар сарын 1-нийг дуустал хугацаанд дээрх аяныг өрнүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Энэхүү аяны хүрээнд байгууллага бүр гаднаа дугуйн зогсоол хийж, байршуулсан байх, ажилдаа ирэх, буцахдаа автомашинаас татгалзан дугуй унаж буй албан хаагчдыг хөдөлмөрийн дотоод журмын дагуу урамшуулах заалт оруулан дэмжлэг үзүүлэх, бүртгэл хөтлөх, амралтын өдрүүдэд байгууллага хамт олноороо дугуйн аялал зохион байгуулж бие бялдраа чийрэгжүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэхэд чиглэсэн олон талт ажил зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм.

Өнгөрсөн жилээс эхлэн тус аймгийн Тамгын газрын дарга Ө.Баянмөнх өөрөө албан ажилдаа дугуйгаар ирж, суурин газар дугуйгаар төрийн албыг хүргэн ажиллаж тодорхой хэмжээний шатахууны төсөв хэмнэсэн билээ. Тэрээр урин цаг эхэлж байгаа энэ үед дээрх аяныг эхлүүлэхээ албан ёсоор мэдэгдсэн юм. 

Бусад аймгаас хамгийн урт буюу 6.9 км дугуйн зам болон явган хүний замыг бүтээн байгуулаад байгаа юм. 

Холбоотой мэдээ