“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аймгийн дэд хөтөлбөр”-ийг баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-04-16 18:12:33

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан /2019.04.15/-аар “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аймгийн дэд хөтөлбөр”-ийг баталлаа.

Сүүлийн 10 жилийн байдлаар улсын хэмжээнд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 3802 тохиолдол бүртгэгдэж, 195 хүн нас барсан бол Өвөрхангай аймгийн хэмжээнд үйлдвэрлэлийн осол 13 бүртгэгдсэнээс 15 хүн осолд өртөж, 2 хүн амь насаа алдсан юм.

Манай улс 2008 онд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль”-тай болсон ч аж ахуйн нэгж, байгууллагууд хуулийн хэрэгжилтийг бүрэн хангадаггүй, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл дутуу байсаар байна. Тиймд эрүүл, аюулгүй ажлын байрыг бий болгох, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй ажиллагааны дадал хэвшлийг ажилтан бүрт эзэмшүүлж, ажил олгогчдын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлага тулгарч байгаа юм.

Энэ үүднээс дээрх хөтөлбөрийг баталж, 2019-2021 он хүртэл хугацаанд хэрэгжүүлэхээр боллоо. Хөтөлбөр хэрэгжсэнээр үйлдвэрлэлийн осол, ажил мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийг суурь түвшнээс 50 хувь бууруулах, нас баралтын тоог тэглэх зорилт тавьж байна.

Холбоотой мэдээ