Хилийн заставуудад дөрвөн мотоцикл хүлээлгэн өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-04-17 15:18:56

Увс /МОНЦАМЭ/. Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас Монгол орны цоохор ирвэс, түүний амьдрах орчны хамгааллын хүрээнд Увс болон Говь-Алтай, Баян-Өлгий аймагт өнгөрсөн жилээс эхлэн “Ирвэстэй нутгийн ирээдүй” төслийг хэрэгжүүлж байна. Тус төслийн хүрээнд Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын захирал Д.Батболд, Байгаль хамгааллын газрын захирал Б.Чимэддорж нар Увс аймагт ирж, аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат хүлээн авч уулзан, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар санал бодлоо солилцсон юм.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас хилийн бүс нутаг дагуух заставуудын албан хэрэгцээнд зориулан дөрвөн ширхэг мотоцикл олгосныг өчигдөр дээрх хүмүүс Увс аймаг дахь Хилийн цэргийн 0245-р ангийн захирагчид хүлээлгэн өглөө.

Төслийн үндсэн зорилго нь нутгийн иргэд, малчдын оролцоотойгоор нэн ховор цоохор ирвэсийн амьдрах орчин болон идэш тэжээл бологч амьтдыг хамгаалах ажлыг сайжруулах, цаашлаад ирвэс-малчид хоорондын "зөрчил"-ийг бууруулахад чиглэж байгаа аж.

 

Холбоотой мэдээ