Хакухо: Нарийн зүйлсийн талаар ярихад эрт байна

Дэлхийд | Нийгэм
nyamtulga@montsame.gov.mn
2019-04-17 15:41:05
twitter.com/Nyamkanmk

ТОКИО. /NHK/. Сүмогийн их аварга Хакухо Даваажаргал Монгол Улсын иргэншлээсээ татгалзах үйл явцыг эхлүүлжээ. Ингэснээр тэрбээр Японы иргэншил авах боломжтой болно.


Мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд 42 түрүүлж, дээд амжилт тогтоогоод байгаа Хакухо зодог тайлсныхаа дараа өөрийн дэвжээгээ нээж, залуу бөхчүүдийг дасгалжуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн билээ. Ингэхийн тулд тэрбээр Японы иргэншилтэй байх ёстой юм.


Эх сурвалжуудын мэдээлснээр, аварга энэ сард иргэншлээ цуцлахтай холбоотой баримт бичгийг Монголын Засгийн газарт өргөн барьсан байна.


Хакухо Даваажаргал өнөөдөр сэтгүүлч нарт мэдээлэл өгөхдөө, “нарийн зүйлсийн талаар ярихад эрт байна, бичиг баримтын ажил хэзээ дуусахыг хүлээж байна” гэж хэлжээ.

Холбоотой мэдээ