УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-04-18 10:08:17
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.07 цагт гишүүдийн 53.3 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдаанаар нийт 17 асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав.


Энэ үеэр, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Улс орны хэмжээнд хуурайшилтын зэрэг их байна. Ой хээрийн түймэр ихээр гарч, хаваржилт, бэлчээр, усны хангамж туйлын хүнд байгааг дурдаад, энэ асуудлаар яаралтай УИХ-аар хэлэлцэж, Засгийн газарт чиглэл, зөвлөмж өгөх санал гаргав.


УИХ-ын дарга Г.Занданшатар дээрх асуудалтай холбогдуулан БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан нарт мэдээлэл бэлтгэж, чуулганы хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.

Холбоотой мэдээ