“Amazon” компани Хятадын зах зээлээс гарна

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2019-04-19 10:46:41

БЭЭЖИН. /CNN/. АНУ-ын цахим худалдааны томоохон төлөөлөгч “Amazon” компани дэлхийн цахим худалдааны хамгийн том зах зээлээс гарахаар болсон тухайгаа пүрэв гарагт олон нийтэд мэдээлжээ.


“Бид “Amazon.cn” цахим хуудсын үйл ажиллагааг ирэх долдугаар сарын 18-наас зогсоохоор боллоо. Хятадын хэрэглэгчид компанийн албан ёсны цахим хуудсаас бараа бүтээгдэхүүн захиалах боломжтой. Цаашид бусад улс орнуудын бараа бүтээгдэхүүнийг Хятадын хэрэглэгчдэд хүргэхэд голчлон анхаарна” гэж “Amazon” компани мэдэгджээ. Энэхүү шийдвэрийг ямар шалтгааны улмаас гаргасан талаар уг мэдэгдэлд дурдаагүй байна.


Amazon.cn” нь БНХАУ-ын цахим худалдааны салбарт тэргүүлэгч “Alibaba” компанийн “Tmall” болон “Jingdong компанийн “JD.com” зэрэг интернэт дэлгүүрийн гол өрсөлдөгч юм. Ташрамд дурдахад, “Amazon” компани Хятадын зах зээлд 15 жилийн өмнө нэвтэрч байжээ.


Ажиглагчдын үзэж буйгаар, цахим худалдааны салбарт үйл ажиллагаа явуулдаг Хятадын компаниудын өрсөлдөөн ширүүсэх болсонтой холбоотойгоор Amazon” компани уг шийдвэрийг гаргасан байж магадгүй ажээ. 

Холбоотой мэдээ