Мал төллөлт 41,4 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-04-20 21:16:54

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт хаваржилт хэвийн, мал төлөлт 41,4 хувьтай байна. 

Тус аймгийн хэмжээнд 5951 малчин өрхийн 2,6 сая толгой мал хаваржиж байна. Нийт нутгаар хаваржилт хэвийн, бэлчээрийн 70 хувь өвстэй, 30 хувь дунд зэрэг, малын тарга дунд зэрэг байна гэж тус аймгийн ХХААГ-аас мэдээллээ.

1150,0 мянган хээлтэгчээс 4 дүгээр сарын 19-ний байдлаар 41.4 хувь буюу 476.8 мянган толгой хээлтэгч төллөөд байгаа аж. Үүнээс ботго 12591, унага 628, тугал 813, хурга 164474, ишиг 299274, нийт 477,8 мянган төл гарч, гарсан төл 100 хувь бойжиж байна. Хонь, ямаа ихэрлэлт ихтэй, эх мал жилбэ сайн байна.

Өвс, тэжээлийн нөөцийн хувьд аймгийн аюулгүйн нөөцөд 100 тн өвс, ногоон өвс 600 боодол, 100 тн тэжээлийн нөөцтэй, сумдын аюулгүйн нөөцөд 243,0 тн өвс, 32,5 тн тэжээл байна. Аймгийн нөөцийн 1 боодол өвс нь 10,000 төгрөг, 1 шуудай хорголжин тэжээл 27,000 төгрөг, 1 шуудай хивгэн тэжээл 13,000 төгрөгөөр худалдан борлуулж байгаа ажээ.

Холбоотой мэдээ