Заамар сумын албан хаагчид хөдөлмөр аюулгүй байдлын талаар дадлага сургуулилт хийлээ

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2019-04-21 11:39:44

Төв /МОНЦАМЭ/. Заамар сумын ЗДТГ-ын болон Соёл спорт цогцолборын ажилтан, албан хаагчдад "Эрүүл аюулгүй орчин-Таны оролцоо" сарын аяны хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах зорилго бүхий сургалтыг зохион байгууллаа. 

Энэхүү сургалтыг бусад байгууллагад үе шаттайгаар зохион байгуулах аж.

Сургалтыг Эрүүл мэндийн төвийн дарга Ч.Баярсайхан удирдан явуулжээ. Энэ үеэр ХАБЭА-н хуулийн тухай мэдээлэл хийсэн байна.

Хаврын хуурайшилт ихтэй үед гал түймрийн аюулаас хэрхэн сэргийлэх, гал унтраагуурыг хэрхэн зөв хэрэглэх талаар дадлага сургууль хийжээ.  

Холбоотой мэдээ