Улсын физикийн 32 дугаар олимпиадыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангажээ

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2019-04-21 23:34:59

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт улсын физикийн 32 дугаар олимпиадыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангажээ. 

"Оюуны дэвшилд хамтдаа" уриан дор олимпиадыг дөрөвдүгээр сарын 22-26-ны өдөр тус аймгийн төвд зохион явуулна. Уг олимпиадад 21 аймаг, 9 дүүргээс шалгарсан багш, сурагчид 9-р анги,12-р анги, багш гэсэн 3 төрлөөр өрсөлдөх юм. Энэ нь Өмнөговь аймагт болж буй улсын чанартай анх удаагийн олимпиад аж.

Нэгдүгээр сургуулийн багш нар анги танхимуудаа бэлтгэж тохижуулсан байна. Мөн уг ажлыг зохион байгуулахад аймгийн Засаг даргын орлогч Х.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна.  

Холбоотой мэдээ