Төл бойжилт 95,5 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-04-22 18:04:34

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд энэ жил 1,4 сая хээлтэгч мал төллөхөөс одоогоор 734,3 мянган мал төллөж, мал төллөлт 51,8 хувьтай үргэлжилж байна. Одоогоор төл бойжилт 95,5 хувьтай байгаа бөгөөд 57,5 мянган төл мал хорогджээ. Тэс, Хяргас, Малчин, Цагаанхайрхан суманд 50-аас дээш мянган мал төллөөд байгаа бол Баруунтуруун, Завхан, Өмнөговь, Тариаланд мал төллөлт удаашралтай байна. Энэ нь цаг агаарын нөхцөл байдлаас улбаатай аж. Зүүнхангай суманд нэг ч төлийн хорогдол гараагүй бол Өлгий суманд хамгийн олон буюу 23,4 мянган төл хорогдоод байна.

Увс аймаг 2018 оны жилийн эцсээр 3,1 сая мал тоолуулсан бөгөөд үүнээс өнөөдрийн байдлаар 69,9 мянган мал зүй бусаар хорогдоод байна. Өлгий суманд 11,5 мянга, Өмнөговьд 15 мянга гаруй мал хорогдсон нь аймгийн хэмжээнд өндөр хорогдолтой сумд болж байна.

Холбоотой мэдээ