Цагдаа нар өглөөний дасгал хөдөлгөөн хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газраас "Эрүүл агаар-Идэвхитэй хөдөлгөөн" нэг сарын аяныг өчигдрөөс эхлэн аймгийн Биеийн тамир, спортын газартай хамтран зохион явуулж байна.
Аяны хүрээнд алба
хаагчдыг хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх, эерэг хандлага, төлөвшил,
зөв хэвшил, дадалтай болгох зорилгоор долоо хоног бүрийн лхагва, бямба гарагт өглөөний
дасгал хөдөлгөөн хийлгэх, 3 км-ийн гүйлт, спорт алхаагаар алхуулах арга хэмжээг
авах аж. Мөн энэ үеэр хүнсний нэмэлт тэжээл болох хүчилтөрөгчийн коктейль,
хэрэгцээт амин дэм болох витаминаар үйлчилж байна. Харин ажлын өдрүүдэд
"Ажлын байрны дасгал хөдөлгөөн"-ийг алба хаагчдаар хийлгэж хэвшүүлж
байна.
Цагдаагийн газрын 80 жилийн ой энэ жил тохиож байгаа
бөгөөд ойгоо угтаад алба хаагчид олон төрлийн ажил, арга хэмжээг зохион явуулж
эхэлсэн байна.