Чехэд Украины олон иргэн хууль бусаар хөдөлмөр эрхэлж байна

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-25 13:14:50

ПРАГА. /РИА Новости/. Чех улсад хууль бусаар хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэдийн тоо өнгөрсөн онд 4.5 мянга байсны дийлэнх нь буюу 2.9 мянга орчим нь Украины иргэд байжээ. Энэ тухай Чехийн Төрийн хяналт шалгалтын газрын хэвлэлийн албаны дарга Рихард Колибач мэдээлсэн байна.                                            


“Хууль бусаар хөдөлмөр эрхэлж буй гадаад иргэдийн 80 орчим хувь нь Европын Холбооны бүрэлдэхүүнд багтдаггүй улсын иргэд байсан. Хууль бусаар хөдөлмөр эрхэлж буй иргэдийн дийлэнх нь Украины иргэд байсан бол хоёрдугаарт Вьетнамын иргэд, гуравдугаарт Молдова улсын иргэд багтаж байна” хэмээн тэрбээр хэлсэн байна.


Түүнчлэн "Хууль бусаар хөдөлмөр эрхлэгчид эрүүл мэндийн даатгалд хамрагддаггүй бөгөөд тэдний цалингийн хэмжээ мэдэгдэхүйц буурсан. Хөдөлмөрийн зах зээлд эрүүл бус өрсөлдөөн бий болж байна" гэж  үзэж байгаагаа Колибач илэрхийлсэн байна. 

Холбоотой мэдээ