Б.Түмэнбаяр: Хүүхдийн амьдралд хэрэг болох зүйлийг хичээлтэй нь холбон заах ёстой

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-04-25 17:46:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БМДИ-ийн нэг дэх жилдээ ажиллаж байгаа сургалтын менежерийн 5 өдрийн сургалт боллоо. Сургалтад хөдөө орон нутаг, Улаанбаатар хотын 26 сургалтын менежер хамрагдсан юм.


Баянгол дүүргийн 113 дугаар сургуулийн сургалтын менежер Б.Түмэнбаяр ярихдаа, “Би өмнө нь мэдээлэл зүйн багшаар ажиллаж байгаад дөнгөж 3 сарын өмнө сургалтын менежер болсон. Багш нар хүүхдэд амьдралд хэрэгтэй зүйлийг хичээлтэй нь холбоод заавал тэд цаашид сураад явна. Тиймээс багш нарын хүүхдэд өгч байгаа даалгавар бусад хичээлтэйгээ уялдаа холбоотой байх хэрэгтэй. Багш нар хүүхдэд энэ л зүйлийг сурчихвал чамд дараа нь ингэж хэрэг болдог юм гэдгийг заах нь чухал. Жишээлбэл, математикийн хичээл дээр ойн талбайн хэмжээг ол гэхийн оронд, энэ ширээний талбайн хэмжээг ол гээд сууж байгаа ширээнийх нь талбайг олох бодлого бодуулбал амьдралд илүү ойр байх болов уу гэж боддог. Мөн мэдээлэл зүйн хичээлээр, тухайлбал математикийн хичээлээр өгсөн 2 томьёог бичих даалгаврыг хийлгэвэл жинхэнэ хөрсөн дээр буусан үр дүнтэй хичээл болно. Тухайн даалгавар өгсөн багшийн хичээлээр мэдээлэл зүйн багшийн хичээл үр дүнтэй явагдана гэсэн үг. Тиймээс багш бүхэн хичээл хоорондын интеграцыг сайн гаргаж өгөх хэрэгтэй” хэмээв.

Холбоотой мэдээ