В.Путин, Си Жиньпин нар бэлэг солилцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-26 16:44:07

БЭЭЖИН. /РИА Новости/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар өнөөдөр хийсэн яриа хэлэлцээний дараа бэлэг солилцжээ.


Зураач Исаак Гринштейны 1956 онд бүтээсэн “Орос, Хятадын хамтын ажиллагаа” зурагт хуудсыг В.Путин БНХАУ-ын даргад өргөн барьжээ. Зурагт хуудаст хоёр улсын иргэн гар барилцаж байгаагаар дүрслэгджээ. Уг зурагт хуудсыг анх Москва-Улаанбаатар-Бээжин хотыг холбосон Транс-Сибирийн төмөр замын хэсгийн нээлтэд зориулан бүтээж байжээ.


Харин БНХАУ-ын дарга Си Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгчид Эртний Хятадын хэв маяг дүрслэгдсэн мөнгөн эдлэл бэлэглэсэн байна.  

Холбоотой мэдээ