Хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, осол 33 бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-04-28 13:59:09

Хэнтий /МОНЦАМЭ/ Эхний улирлын байдлаар Хэнтий аймгийн хэмжээнд хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, осол 33 бүртгэгджээ. Ослын улмаас гурван хүн нас барж, долоон хүн гэмтсэн байна.

Дээрх гэмт хэргийн 11 нь Хэрлэн суманд бүртгэгдсэн ба согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, эрхээ хасуулсан 168 жолооч байгаа аж.

Хэнтий аймагт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор “Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлье” өдөрлөгийг Чингисийн талбайд өнөөдөр зохион байгуулж байна. Өдөрлөгийн үеэр Автотээврийн газраас машины тенхикийн бүрэн бүтэн байдлын оношилгоо, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгээс жолооч нарын даралт үзэх, нүдний хараа шалгах зэрэг анхан шатны үзлэг, Цагдаагийн газраас жолооч нарын дунд замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийн тухай АХА тэмцээн, Гэр бүл Хүүхэд Залуучуудын хөгжлийн газар, Боловсрол, Соёл урлагийн газраас хүүхдүүдийн дунд “Миний аав сайн жолооч” зургийн уралдаан тус тус зохион байгуулж , иргэдэд гарын авлага, мэдээлэл хүргэлээ.

Холбоотой мэдээ