Дундговьчууд “Үндэсний бичиг үсгийн баяр”-аа үр өгөөжтэй тэмдэглэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн “Эрдмийн далай”
цогцолбор сургууль, аймгийн БСУСГ-аас санаачлан 15 сумын ерөнхий боловсролын
сургуулийн багш, сурагчид, төрийн албан хаагчдыг хамруулан “Үндэсний бичиг
үсгийн баяр”-ыг өргөн тэмдэглэж, дөрөвдүгээр
сарын 26-28-ны өдрүүдийг үндэсний бичиг үсэг, өв соёлоороо гайхуулж, босоо
монгол бичгээ хамгийн сайн зэмэшсэн сурагчид, төрийн албан хаагчид, багш
нараараа бахархан өнгөрүүллээ.
Тус уралдаанд аймгийн 14 сумын 18
сургууль, "Улаанбаатар" дунд сургуулийн сурагчид үндэсний бичгийнхээ
чадвараар өрсөлджээ.
“Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар
жил бүрийн тавдугаар сарын эхний ням гарагийг “Үндэсний бичиг үсгийн баяр”
болгон тэмдэглэх тухай шийдвэрлэн орон
даяр энэхүү баярыг тэмдэглэдэг уламжлал тогтож, Дундговь аймаг 3 дахь жилдээ
ийнхүү өргөн дэлгэр тэмдэглэлээ.
2019 оны “Үндэсний бичиг үсгийн
баяр”-ын үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун, Монгол Улсын
Ардын багш, МУИС-ийн Хүндэт профессор Д.Төмөр, МОНЦАМЭ агентлагийн "Хүмүүн бичиг" сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Элбэгзаяа нар урилгаар оролцож, эх болсон үндэсний бичиг
үсгээ сайн сурч, эзэмшиж байгаад нийт оролцогчиддоо баяр хүргэсний сацуу, сургамжаа айлдаж, сэтгэлийн үгээ өргөсөн юм.
Энэ үеэр олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа монгол хэлний багш Ч.Цэцэгмаа, О.Цэцэгээ нарыг “Төмөр багш” сангийн шагналаар, Г.Бадамсүрэн, О.Уранбайгаль нарыг “Эрдмийн алтан од” одонгоор багш нарыг шагнаж, шагналыг гардууллаа.
Энэ өдрүүдэд 6-12 дугаар ангийн
сурагчдын дунд “Монгол бичгийн хичээнгүй бичгийн уралдаан”, “Монгол бичгийн
чадварын их сорилго”, “Бийр бичлэг”-ийн уралдааныг тус тус зохион
байгуулж, төрийн албан хаагчдын дунд мөн
монгол бичгийн чадварын их сорилго явуулж, шилдгүүдээ шалгаруулжээ.
Үндэсний бичиг үсгийн “Их сорил”-д
14 сум, Улаанбаатарын 19 сургуулийн 1659 сурагч оролцож, 6-12 дугаар анги тус
бүрээр эхний 3 байрыг шалгаруулан ивээн тэтгэгчдийн шагналаар шагнаж
урамшуулсан ажээ. Тус уралдаанд Говийн
ирээдүй цогцолбор сургуулийн Э.Тогоохүү багшийн бэлтгэсэн 6 дугаар анги, Луус
сумын сургуулийн Э.Энхжаргал багшийн бэлтгэсэн 7 дугаар анги, Цэгц билиг
сургуулийн Ц.Цэвэлмаа багшийн бэлтгэсэн 8, 9, 10 дугаар ангиуд, Эрдмийн далай
цогцолбор сургуулийн О.Цэцгээ багшийн бэлтгэсэн 11 дүгээр анги, Цэгц билиг
сургуулийн Ч.Цэцэгмаа багшийн бэлтгэсэн 12 дугаар анги тус тус амжилттай
оролцож, үе тэнгийнхэнээ хошуучлан тэргүүн байранд шалгарчээ.
“Бийр бичлэг” уралдаанд 6-12 дугаар
ангийн 20 сурагч оролцож, Говийн ирээдүй цогцолбор сургуулийн 10 дугаар ангийн
сурагч Ж.Пүрэвсүрэн түрүүлж, мөн сургуулийн 10 дугаар ангийн сурагч
Г.Дэлгэржаргал, Цэгц билиг сургуулийн 10 дугаар ангийн сурагч Г.Сарнай нар
удаалжээ.
“Хичээнгүй бичиг”-ийн уралдааны 6-7
дугаар ангийн төрөлд ЭДЦС-ийн сурагч 7 дугаар ангийн сурагч Э.Номин-Эрдэнэ
түрүүлж, мөн сургуулийн 7 дугаар ангийн сурагч Ж.Пунцагравдан, "Улаанбаатар" дунд сургуулийн 6 дугаар ангийн сурагч М.Ану-Үжин нар удаалсан аж.
Тус уралдааны 8-9 дүгээр ангийн
төрөлд Цэгц билиг сургуулийн 8 дугаар ангийн сурагч М.Номин түрүүлж, Хүмүүнлэг
сургуулийн 9 дүгээр ангийн сурагч А.Мөнхжин, Цэгц билиг сургуулийн 9 дүгээр
ангийн сурагч Б.Дэжид нар удаах байруудыг эзэллээ.
Харин энэхүү уралдааны 10-12 дугаар
ангийн төрөлд Цэгц билиг сургуулийн 10 дугаар ангийн сурагч Г.Сарнай түрүүлж,
ЭДЦС-ийн 11 дүгээр ангийн сурагч Ж.Энхжин , А.Хонгорзул нар удаалсан байна.
Дээрх уралдаан, тэмцээнүүдэд хамгийн
олон шавь нараа бэлтгэн оролцуулж, шавь нарынх нь гаргасан амжилтаар “Шилдэг
баш”-ийг шалгарууллаа. 2019 оны “Шилдэг багш”-аар Эрдмийн далай цогцолбор сургуулийн багш
О.Цэцэгээ шалгарч, хоёрдугаар байранд Цэгц билиг сургуулийн багш Ц.Цэвэлмаа,
гуравдугаар байранд Эрдмийн далай цогцолбор сургуулийн багш Ц.Мөнгөнчимэг нар
шалгарсан байна.
Харин “Шилдэг сургууль”-иар Эрдмийн цогцолбор сургууль шалгарч, “Алтан
цом”-ын эзэд боллоо.
Төрийн албан хаагчдын сорилго”
уралдаанд Адаацаг, Луус сум болон 28 төрийн байгууллагын 72 албан хаагч
оролцож, Говийн ирээдүй цогцолбор сургуулийн биологийн багш Б.Амартайван
түрүүлж, тус сургуулийн математикийн багш Б.Жавзанпагма, Хүмүүнлэг сургуулийн
биологийн багш Н.Баттунгалаг нар удаалсан амжилтыг үзүүлжээ.
Эрдмийн далай цогцолбор сургуулиас санаачлан 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулсан энэхүү баярын үйл ажиллагааг аймгийн ЗДТГ, Сайнцагаан сумын ЗДТГ, БСУГ, Музей, С.Буяннэмэхийн нэрэмжит төв номын сан , ХГБЗГ, Замын цагдаагийн газар, Ган илч ХХК, Сайнцагаан сумын Үйзэн багийн малчин С.Энхтайван, Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театр зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж, ивээн тэтгэж оролцсон ажээ.
Бичиг үсгийн энэхүү баярын үйл ажиллагааг Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театрын авъяаслаг сурагчид өөрсдийн ая дуу, бүжиг наадам, циркийн үзүүлбэрээрээ чимж, тоглолтоо толилуулсан юм.