Өвөрхангай аймагт 35 мянган мод тарина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-04-29 20:45:54

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн болон Арвайхээр хотын ИТХ-аас 2019 оныг “Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил” болгон зарласантай холбогдуулан нийтийн эзэмшлийн зам, талбайд мод, бут тарьж ургуулах олон нийтийн оролцоот ажил эхэллээ.

Өнгөрөгч амралтын өдрөөр төрийн 63 байгууллагын 2962 албан хаагчид Дэлгэрэх гол дагуу тарих 7300 модны нүхийг ухаж бэлтгэсэн юм. БНСУ-ын хамтын ажиллагааны хүрээнд “Ханнара” ТББ-ын хандив тусламжаар 3000 улиас, 4 метрийн өндөртэй 70 нарс модыг, “Арвайхээр цэцэрлэгжилт” ОНӨААТҮГ-ын мод үржүүлгийн талбайгаас 10000 улиасыг нийтийн эзэмшлийн зам талбай, цэцэрлэгт хүрээлэнд тарьж эхлээд байна.

Мөн сум тус бүрт тарих 800 ширхэг мод, бутны суулгацыг аймгаас шийдвэрлэж өгсөн бөгөөд аймгийн хэмжээнд 35 мянган мод тарих зорилт тавьжээ.

 

Холбоотой мэдээ