Хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар мэдээлэл түгээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-05-01 09:14:52

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-аас Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын хэлтэс болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Улаангом политехник Коллежтэй хамтран "Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг өнөөдөр Ю.Цэдэнбалын талбайд зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр төрөөс хөдөлмөр нийгмийн хамгаалал, хүн амын хөгжил,бусад чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн даатгал, халамж, тэтгэвэр, тэтгэмж, хүүхэд хамгаалал, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой бүхий л асуудлаар иргэдэд нэг цэгийн үйлчилгээг хүргэсэн юм.

Мөн аймгийн Цагдаагийн газар болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, бичил бизнес эрхлэгчид зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцож иргэдэд мэдээлэл түгээж ажиллалаа.

Холбоотой мэдээ