Мөст сум Бизнес инкубатор төвтэй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-03-24 14:24:16

Ховд аймгийн Мөст суманд хуучин “Туяа” нэгдэл буюу “Боорж туяа” хоршооны эзэмшилд байсан хоёр  давхар барилгыг Орон нутгийн хөгжлийн санхүүжилтээр худалдан авчээ.

Хувийн өмчийг төрд шилжүүлж барилгын гадна засварыг “Бяцхан хүүхдүүд” ХХК  дотор засварыг  “Элбэг гүн” ХХК  орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр засвар хийж шинэчилжээ.

Барилгын өрөө танхимыг зориулалтын дагуу өөрчлөн сумандаа ”Бизнес инкубаторын төв" байгуулан аж ахуйн нэгж, иргэд ТББ-ууд үйл ажиллагаа явуулж байна.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ