Цогт хун тайжийн талбайгаас цэрэгт мордлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-05-02 13:03:27

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгаас цэргийн албанд татагдсан залуус Цогт хун тайжийн талбайгаас мордлоо.         

2019 оны 1-р ээлжинд цэргийн албанд татагдсан залуусыг үдэх ёслолын үйл ажиллагаа болж, аймгийн Засаг дарга З.Батзориг оролцож үг хэллээ.

Тэрээр, "Булган аймгаас эх орныхоо төлөө баатарлаг гавьяа байгуулсан улсын баатар долоо төрсөн юм. Халх голын дайн, Баруун хязгаарын тулгаралт, 1945 оны чөлөөлөх дайнд манай аймгаас 2000 гаруй цэрэг оролцож гавьяа байгуулж явсан түүх байдаг. Эр цэргийн албанд тэнцсэн эрэлхэг хөвгүүд та бүхнийг анхдагч, алдартны өлгий нутгийнхаа нэр төрийг өндөрт өргөж, хугацаат цэргийн албаа сайн хаахыг хүсье" гэлээ.   

Тус аймгаас энэ хавар цэрэгт мордсон хөвгүүд Зэвсэгт хүчний болон хилийн цэргийн анги салбаруудад алба хаах юм.

Холбоотой мэдээ