Хятад, Монголын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаанд хүчтэй тулгуур болно гэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
batbold.sh@montsame.gov.mn
2019-05-03 15:32:20
@ShoovdorBatbold

ТАНШАНЬ /Хэбэй өдрийн сонин/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаар  тэргүүтэй төлөөлөгчид 4 дүгээр сарын 28-ны өдөр Таншань хотын Цаофэйдянь боомтод зочиллоо. Хэбэй мужийн Намын хорооны нарийн бичгийн дарга, мужийн Ардын Төлөөлөгчийн байнгын хорооны дарга Ван Дунфөн Үдээс өмнө Х.Баттулгатай уулзалт хийв. 

Ван Дунфөн Хэбэй мужийн нийт ард түмний өмнөөс орон нутагт хүрэлцэн ирсэнд талархал илэрхийллээ. Тэрбээр хэлэхдээ, Хятад , Монгол хоёр улс уул усаар холбогдсон хөрш улсууд, “Бүс ба зам” нь биднийг нягт холбож байна. Одоогоор Хэбэй муж нь түүхэн гарцын үе болон стратегийн шинэ боломжийн үе дээрээ байна. Си Жиньпин дарга өөрийн биеэр Бээжин, Тяньжиныг хамтад нь хөгжүүлэх төлөвлөгөө, Шюн Ан шинэ бүсийн шинэчилсэн төлөвлөгөө, Бээжингийн өвлийн олимпийн бэлтгэл ажил зэргийг биечлэн боловсруулж, мужийн хөгжилд үнэтэй боломж, стратегийг бий болгосон. ”Бүс ба зам”-ын бүтээн байгуулалт нь бидний гадагшаа нээлттэй байхад маш том орон зайг нээж өгсөн. Цаофэйдянь боомт нь байгалиасаа гүн ундаргатай том боомт, сүүлийн жилүүдэд боомтын давуу байдлыг  ашиглан, Хятад, Европийг холбосон тээвэрт байнгын ажиллагаатай оролцож байгаа нь асар их нөөц бололцоо байгааг харуулж байна . Энэ нь “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалт, Хятад, Монголын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаанд хүчтэй тулгуур хүч болох нь дамжиггүй юм.

Бид Си Жиньпин дарга болон ноён ерөнхийлөгчийн хүрсэн нэгдсэн ойлголтыг хэрэгжүүлж, “Бүс ба зам”-ын хүрээнд Хэбэй болон Монгол Улсын хоорондын ажил хэрэгч хамтын ажиллагааг  нэмэгдүүлж, харилцан ашигтай, тэгш эрхийн зарчмаар Цаофэйдянь боомтыг Монгол Улсын далайд гарах гарц болгон, хоёр талын хамтын ажиллагааны шинэ тавцанг бий болгож, бодлогын хувьд харилцаатай, худалдаа, банк, санхүү, дэд бүтэц нэвтрэх тал дээр  бүх талын хамтын ажиллагааг нэмэгдүүлж, харилцан ашигтай, харилцан хожсон шинэ нөхцөл байдлыг бүтээнэ гэдэгт итгэлтэй байна гэв.   

Х.Баттулга хэлэхдээ, “Бүс ба зам” хоёр дах удаагийн олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт амжилттай боллоо. Энэ нь Монгол, Хятадын эдийн засаг, хамтын ажиллагаанд шинэ боломжийг авчирна гэдэгт итгэлтэй байна. Монгол Улс бол далайд гарцгүй улс, далайн гарц нь эдийн засаг, нийгмийн хөгжилд маш чухал юм. Хэбэйн Цаофэйдянь боомт нь Хятадын хойд нутгийн гүн, том боомт, дэд бүтэц нь хөгжсөн таатай нөхцлийг бүрдүүлсэн боомт. “Бүс ба зам” -ын бүтээн байгуулалтаар боломж болгон, Хэбэй муж, Монгол Улс хоорондын ажил хэрэгч хамтын ажиллагааг нэмэгдүүлж, Цаофэйдянь боомтыг  Монгол Улсын далайд гарах гарц болон байгалийн баялаг, бараа бүтээгдхүүний экспорт, импортын чухал тавцан болгож, хоёр талын харилцан ашигтай, хамтдаа хожих боломжийг урагшлуулна гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч манай мужаар зочлох явцдаа Цаофэйдяний Их танхимын төлөвлөлтийн газар, Улсын хөрөнгө оруулалттай Цаофэйдянь боомт компанийн машин үйлдвэрлэлийн цех, гарамаар явж танилцлаа.

БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Шин Хаймин, мужийн удирдлага болох Гао Жили, Ван Хао, Шя Ян жун нар байлцав. 

Б.Мөнхтуул

Холбоотой мэдээ